Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх.
-Дараах аргуудаас сонгон эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдийнхээ хоолойг зайлах;
500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа
2 хувийн содын уусмал /100 мл бүлээн ус + 2 гр сод хийж/-аар 1 минут болгоод
5 хувийн давсны уусмал /100 мл ус+ 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж/ -аар
Нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;
-Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
-Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
-Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
-Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.