УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралын санаачлагаар
Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны удирдлага, тэргүүлэгчдийн дэмжлэгээр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч сувилагчдын амрах өрөөг бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Маншук, Орлогч дарга А.Данабек, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүн Г.Төгөлдөр, аймгийн НАМЗХ-ны тэргүүн К.Нурболат, яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч, асрагч нар оролцлоо.