ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Монгол улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол улсын Засгийн газрын зарим, чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх, гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт болон аймгийн Засаг даргын 2022 оны А/190 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр буюу 4 дүгээр сарын 11, 12-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдлаа.
Тус сургуулилтанд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн сургуулилтанд амжилттай оролцлоо