Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлж буй “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хувиарласан билээ.
Уг төхөөрөмжүүдийг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Орлогч дарга С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук болон Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Данабек нар Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Х.Өмиргүл болон холбогдох эмч ажилчдад гардуулж өглөө.
Уг төслийн шугамаар Төрөх тасагт эх, нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 37 ширхэг 69 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ирлээ.