Дурангаар анхны мэс заслаа хийв

A- A A+
Дурангаар анхны  мэс заслаа хийв

Баян-Өлгий аймагт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар бөөр шээсний замын дурангийн иж бүрэн аппарат, багаж тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ ажлын хүрээнд 2022 оны 05 сарын 06-ны өдрөөс 09 өдрүүдэд УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболд, тэргүүлэх зэргийн мэс заслын сувилагч Т.Алма нар бөөр, шээсний замын дурангийн мэс заслыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч З.Исагул болон мэдээгүйжүүлгийн баг, мэс заслын сувилагч нар хийж нэвтрүүллээ. 4 хоногийн хугацаанд хамтран ажиллахдаа түрүү булчирхай дурангаар авах мэс засал 8 хүнд, Давсагны хавдар дурангаар авах мэс засал 2 хүнд, яаралтай журмаар шээлгүүрт стент гуурс тавих мэс засал 4 хүнд, зүүн талын усжилттай бөөр тайрч авах мэс засал 1 хүнд хийж, нийт 15 мэс засал хийсэн. Өвчтөнгүүдийн биеийн байдал сайн байна. Бөөр шээсний замын дурангийн мэс заслыг Баян-Өлгий аймагт нэвтрүүлсэнээр хот явах чирэгдлийг бууруулж орон нутагтаа тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болсонд бид маш их баярлаж байна. Иймээс бөөр шээсний замын дурангийн мэс заслыг манай аймагт нэвтрүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ЭМ сайд С.Энхболд болон УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга АУ-ны доктор, профессор Д.Баян-Өндөр нар болон бусад хамтран ажиллаж буй хүмүүст чин сэтгэлээс талархаж байна. Орон нутагт ирж ажлын байран дээр дадлага сургалт явуулж ихийг зааж сургасан эмч Г.Ганболд, сувилагч Т.Алмаа нартаа баярласан талархсaнаа илэрхийлж байна.