Орчин үеийн оношилгоо,шинжилгээ,эмчилгээ үйлчилгээний багаж,тоног төхөөрөмжийг гардууллаа

A- A A+
Орчин үеийн оношилгоо,шинжилгээ,эмчилгээ үйлчилгээний багаж,тоног төхөөрөмжийг гардууллаа

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн шинэ барилга байгууламж ашиглалтад  орох бэлтгэл

ажлын хүрээнд тус эмнэлэгт нэн шаардлагтай орчин үеийн оношилгоо,шинжилгээ,эмчилгээ үйлчилгээний багаж,тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа Нэгдсэн Эмнэлгийн хурлын заалд болж өндөрлөө.Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Засаг дарга Д.Бауыржан ЭМГ-ын дарга Н.Сакен  НЭ-ийн дарга Х.Манчук  орлогч дарга А.Данабек  болон эмч ажилчид оролцлоо.УИХ-ын гишүүн Х.Баделханы дэмжлэг туслалцаагаар

  21 нэр төрлийн 600,000,000 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлсэн юм.Энэ ирсэн багааж тоног төхөөрөмжинд ард иргэдийн дунд нэн хэрэгцээтэй байсан Дижитал томографын шинэ аппарат орж ирснээр хөхний хавдрыг 1мм хүртэл илрүүлдэг,эдийн шинжилгэг нэг дор авдаг чухал ач холбогдолтой тул цаашид хөхний хавдрыг эрт илэрүүлэх бүрэн боломжтой боллоо.

Мөн түүнчлэн 4D  ЭХО аппарат

Ясны үе  мөч үзэх /Декситометрия/

Чих,хамар хоолойн оношлгооны иж бүрдэл тоног төхөөрөмж

Зөөврийн офтальмоскоп

Нүдний халалгааны микроскоп

150ш нэг үйлдэлтэй эмнэлгийн ор тумпочиктай хамт

Манай эмнэлэгт чухал шаардлагтай багаж, тоног төхөөрөмж хэрэгслийг санаачлан дэмжиж нийлүүлсэн УИХ –ын гишүүн Х.Баделханд НЭ-ийн нийт хамт олны өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж,цаашдын ажил хөдөлмөрөөс улам амжилт,эрүүл сайн сайхан бүхнийг хүсье.