Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргын гурвалсан гэрээг хэрэгжүүлэхээр Глобаль сангийн санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Буянт сумын Эрүүл мэндийн төвтэй хамтарч сумын ард иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамрууллаа.
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 88 хүн хамрагдсанаас 28 нь умайн хүзүүний эсийн шинжилгээ өгсөн.
Цээжний гэрлийн шинжилгээнд 118 хүн хамрагдсан бөгөөд Дүрс оношлогооны эмч, Сүрьеэгийн эмчийн хамтарсан дүгнэлтээр 9 хүний рентген шинжилгээний хариу өөрчлөлттэй гарч, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн лабораторид цэрний шинжилгээнд илгээсэн.
Дотор, зүрхний эмчийн үзлэгт
118 хүнд зүрхний цахилгаан бичлэг хийгдэж, даралт хэмжих, амьсгал зүрхний цохилт тоолох, БЖИ тодорхойлох, сорилын шинжилгээ хийх аргаар явагдаж, эмчийн зөвөлгөөг өгч ажиллалаа.
Дүрс оношлогооны эмч ЭХО аппаратаар 110 хүнийг үзэж зөвлөгөө өгч,
Биохими, шээсний шинжилгээнд 118 хүн хамрагдаж, сорьцыг Нэгдсэн эмнэлгийн лабораторид тээвэрлэн,
ДОХ, тэмбүү, В, С вирус илрүүлэх хурдавчилсан шинжилгээнд 118 хүн хамрагдсанаас 9 хүнээс В вирус эерег, 7 хүнээс С вирус эерег тус тус илэрсэн байна. Иймд цаашид бүх сумдад хуваарийн дагуу төлөвлөгөөтэйгээр ажиллах тул иргэд өргөнөөр хамрагдахыг уриалж байна.