Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн үзлэгийн цаг товлолт үйлчилгээ 1800-0119 эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд холбогдлоо. Иргэд та бүхэн эмчид үзүүлэх цагийг дээрх утсанд холбогдож авна уу. Цаг авах нэгдсэн системд холбогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэн та биеэр ирж дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо.
Ажлын өдөр 07.00-20.00 цаг, амралтын өдөр 09.00-17.00 цаг хүртэл ажиллана
/Жич: Дээрх утасны ярианы тариф 1 минутанд 50-70 төгрөг./