3. Маммографийн аппарат:
•Маммографи нь хөхний хийгээд зөөлөн эдийн өөрөөр хэлбэл сүүний булчирхайн рентген зураг авч шинжлэхэд зориулагдсан аппарат юм. Маммографи нь үүссэнээр хөхний хорт хавдрыг эрт илрүүлж эмчилгээ хийх боломжтой болсноор эмэгтэйчүүдийн нас баралтыг багасгаж чадсан дэвшилтэт аппарат юм . Маммографи нь рентген аппарат ба дүрслэлийн системийг илүү хөгжүүлснээр дүрсийн чанар сайжирч өвчтөнд өгөх тун буурна.
Маммографийн шинжилгээг 2 үндсэн зорилгоор хийнэ.
•Скрининг маммографийн зорилго нь хөхний хорт хавдрыг оношлоно.Хөхний талаас ямар нэгэн эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэггүй , зовиургүй хөхний өмөнг оношилно . Скрининг маммографийг 40 нас хүрсэн эмэгтэйчүүдэд 2 жилд 1 удаа , 50 – иад насны эмэгтэйчүүдэд жилд 1 удаа хийх стандарт байдаг.
•Diagnosis mammography-Хөхний талаас зовиур шаналгаатай /тухайн эмэгтэйн өөрийн үзлэгээр хөх хавдсан , бэрсүү тэмтрэгддэг , хөхний толгойноос шингэн зүйл гардаг г.м / буюу скрининг болон эмчийн үзлэгээр хөхөнд эмгэг өөрчлөлт илэрсэн эмэгтэйчүүдэд онош тодруулах зорилгоор хийдэг.