ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА
Дулааны улирал эхэлсэнтэй зэрэгцэн олон нийтийн дунд харшлын янз бүрийн хэлбэрүүд идэвхждэг билээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр буюу даваа гаригт НЭНА болон харшлын тасгийн эмч, сувилагч нар хамтран "Харшлын эсрэг хамтдаа" сэдэвт өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгөөр амбулаториор үйлчүүлэгчидэд харшлын төрлийг тодорхойлох сорил тавьж, харшлын үр дагавар, хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, холбогдох гарын авлагууд тараав.