Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинет, ЭМГ, Арулар холбоо, Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Улаан загалмайн хороо хамтран
"Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг өдөрлөгт ЕБС-ын 1-р сургуулийн 12-р ангийн нийт 80 сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт мөн АХА тэмцээн зохион байгуулж эхний 7 сурагчийг мөнгөн болон дурсгалын бэлгээр шагнан урамшуулав.