Жил бүрийн 4-р сард Дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр "Сайн үйлсийн өдөр"-ийг тэмдэглэдэг.
Энэ жилийн Сайн үйлсийн өдөр аяны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд "Иас Бугат Холхабыс Сан" Бугат дотуур байрны хүүхдүүдэд эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийв.
Сургалтаар Өсвөр үеийн эмч М. Салтанат, зөвлөгч Х. Серуенгүл нар "Өсвөр насны хүүхдийн бие физиологи, сэтгэл зүйн онцлогийн талаар, Халдвартын эмч М. Елик "Халдварт өвчнүүд үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Нийгмийн ажилтан М.Гүлмерей "Дэлгэцийн донтолт"-ын талаар тус тус мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав
Мөн түүнчлэн Мэдрэлийн эмч
Х. Алтаншаш, шүдний эмч А. Риза, Чих хамар хоолойн эмч М. Ботакөз нар хүүхдүүдэд үзлэг хийв.