3-р эмнэлгийн эрт илрүүлгийн баг 4 сарын 11-14-ний хооронд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвийг түшиглэн ажиллана.
Үүнд дараах иргэд хамрагдах боломжтой
-Өмнө эрт илрүүлэг үзлэгт ороогүй байх
-ЭМД-ын шимтгэлээ төлсөн байх.
Шинжилгээ өгөхөөр очихдоо өлөн байхаас гадна 46-аас дээш настай иргэд өтгөнөө шинжилгээний саванд хийж очих, шээсний шинжилгээ өгсөн тохиолдолд бас зориулалтын шинжилгээний саваар авч очих шаардлагатай
Та өөрийн насанд тохирсон багцын дагуу эрт илрүүлэгтээ хамрагдаарай
Эрт илрүүлэг түүний ач холбогдлыг Та бүхэнд хүргэж байна.
-Эрсдэлийн үнэлгээ
-Эмчийн үзлэг
-Багажийн болон лабораторийн шинжилгээ
-Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөө
-Шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт илгээх
Та эрт илрүүлэгт орсноор тухайн өвчнийг эрт үед нь илрүүлж, оношилж, эрүүл мэндээ ноцтой эрсдэлд орохоос хамгаалж, өвчлөл хүндрэхээс сэргийлнэ.
Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийн программ даатгуулагчийн 2019 оноос хойших мэдээллийг уншиж чадаж байгаа тул 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлагатай
ЭрүүлМэндийнДаатгалаа бүрэн төлж эрт илрүүлэгтээ хамрагдацгаая
Урьдчилан сэргийлцгээе!
Эрт үед нь илрүүлцгээе!