Дэлхийн улс орон бүр жил бүрийн 5 сарын 31-ний өдрийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгож нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2024 онд "Худлаа ярихаа зогсоо" аяныг зарлаж, дэлхийн Тамхигүй өдрийг "Тамхигүй үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалцгаая" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан.
Уг аяны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн зүгээс хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулав.
1. Хилийн цэргийн 0165-р ангийн албан хаагчдад Дотрын тасгийн эмч М. Ахмарал "Тамхины хор уршиг, тамхинаас гарах арга зам"-ын талаар сургалт зохион байгуулж, тус тасгийн сувилагчид гарын авлага тараан ажиллав.
2. Дотхын тасгийн эмч сувилагчид амбулаториор үйлчлүүлэгсдэд өдөрлөг зохион байгуулж ард иргэдийг мэдээллээр хангав.
3. Өсвөр үеийн кабинетийн зөвлөгч Х.Серуенгүл болон НЭНА М.Гүлмерей нар сургуулийн өсвөр насны сурагчдад Электрон тамхины хор уршгийн талаар мэдээлэл өгч зохих материал тараав.