Засгийн газрын 224-р тогтоолын хавсралт болох Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөнд 12 сарын эхний хагасыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тусгасан байдаг.
Үүнийг холбогдуулан Сэргээн засахын тасаг болон НЭМА нар хамтран өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Сэргээн засахын эмч
Е. Ботакөз болон хөдөлгөөн засалч Б. Ахбота нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийж, эцэг эхчүүдэд нь тухайн хүүхдүүдийн асаргаа, сувилгааны талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан туслах хэрэгслийг хаанаас ямар журмаар авах, хэрхэн ашиглах талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэн ажиллав.
Мөн сэргээн засахын эмч Е. Ботакөз хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх сэргээн засах эмчилгээ, туслах хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгөв.