“Зүрх мартахгүй” төслийн баг Баян-Өлгий аймагт ажиллаа

A- A A+
“Зүрх мартахгүй” төслийн баг Баян-Өлгий аймагт ажиллаа

Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор БНСУ-ын Евагийн Их сургуулийн нэр хүндтэй эмч профессоруудыг урин Аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаа. Мөн зүрхний мэс заслын эмч Б. Болдсайхан эмч ахлуулсан “Зүрх мартахгүй” төслийн баг 3 өдөр үзлэг оношилгоо хийж давхардсан тоогоор 1700 гаруй хүн хамрагдлаа. Үзлэг, оношилгоогоор өвчин эмгэг илэрсэн хүмүүсийг Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмч нар цаашид хяналтанд авч, эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар зохион байгууллаа.