Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах, Уламжлалт тасагт 2025 оны 10- р сарын 06-07 ны өдөрүүдэд Улаанбаатар хотоос сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засахын эмч, мэргэжилтнүүд болон ортез, протезын үйлдвэрийн мэргэжилтнүүд “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"- ийн хөдөлгөөн засалч, хэл засалч, сэтгэл зүйч мэргэжилтнүүдтэй хамтран 50 гаруй үйлчлүүлэгчид үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэлгээ хийж, зөвлөгөө.
Ортез, протезийн оношлогоо хийж заалттай 3 иргэнд хэмжилт хийж 2 иргэнд сэргээн засах эмчийн дүгнэлтээр баруун дунд чөмөгний протез хийв.
Хөдөлгөөн засалч, хэл засалч, сэтгэл зүйч мэргэжилтэнүүдийн үзлэг, зөвлөгөө.
Сэргээн засахын эмч Е.Ботакөзийн санаачилгаар зүүн хөлний шагайн гэмтлийн үлдэцтэй 8 сар алхаж чадахгүй байсан 1 үйлчлүүлэгчид, дунд чөмөгний хиймэл хөл хийлгэж тусламж үзүүлэв.
Нэг ч гэсэн иргэнийг хөдөлмөр эрхлэх чадварыг сайжруулж, тусламж үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан "Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв", “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"- ийн хөдөлгөөн засалч, хэл засалч, сэтгэл зүйч, мэргэжилтэнүүд болон Сэргээн засхын эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд талархсанаа илэрхийлье.