"БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР" тохиож байна.

A- A A+

Жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагийг "БӨӨР ХАМГААЛАХ ӨДӨР" болгон дэлхийн 200 гаруй улсууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг 2006 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бол манай орон 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.

Уг өдрөөр дамжуулан олон нийтэд хүний биеийн чухал эрхтний нэг болох бөөрний ач холбогдлыг ойлгуулах цаашлаад бөөрний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг олгоход чиглэдэг.

Бөөрний аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор иргэн та үзлэгт тогтмол хамрагдаж хэвшээрэй. БӨӨРӨӨ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.