Тархины судасны допплерографийн /тдс/ шинжилгээ нь тархины судасны эмгэгийг эрт үед нь / харвалт болооогүй байхад гэх мэт/ илрүүлж оношлох улмаар хүн амын үзлэгээр тархины судасны эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэхэд ашиглаж болох хялбар оношлогооны мэдээллийн үнэ цэнээр өндөр орчин үеийн шинжилгээний арга юм.
Тархины судасны допплерийн шинжилгээ хийх заалт
• Тархины цусан хангамжийн цочмог болон архаг хямралын үед нарийсалын зэргийг тогтоож, коллатериал цусан хангамжийн нөөц бололцоог тодорхойлох
• Тархины цус тасалдах дайралын үед
• Нэг талын нүдний хараа гэнэт муудах
• 2 талын артерын даралт 20мм.муб-аас зөрүүтэй байх үед
• Захын артерын судасны нарийсалт, бөглөрөлт ба зүрхний титэм судасны хямралтай өвчтнүүдэд
• Артерийн гипертони, тамхи их татдаг, биеийн жин ихдэх, гиперхолестринеми