"Мэс заслын их эмч" мэргэжлээр тасралтгүй дөчөөд жил ажилласан Хабидений Саулен гуайн үр хүүхэд, төрөл төрхсөдийнхөн санаачлагаар НЭ-ийн мэс заслын тасагт Хабидений Саулений нэрэмжит булан нээгдлээ.

A- A A+

Эрүүл Мэндийн Байгууллагад "Мэс заслын их эмч" мэргэжлээр тасралтгүй дөчөөд жил ажилласан Хабидений Саулен гуайн үр хүүхэд, төрөл төрхсөдийнхөн санаачлагаар НЭ-ийн мэс заслын тасагт Хабидений Саулений нэрэмжит булан нээгдлээ.

Уг буланг Саулен Эмчийн хөдөлмөр, алдрыг мөнхжүүлэх, залуу хойч үед үлгэр дууриалал болгох зорилгоор нээж байгаа юм байна.

Энэхүү ажиллагаанд Кл.пр.гавьяат эмч, УИХ-ын гишүүн Б. Бейсен болон НЭ-ийн удирдлагууд оролцож Саулен эмчийн түүх намтрыг нь танилцуулав. Мөн зохион байгуулсан төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд нь талархал илэрхийлэв .