️"Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног" аяны хүрээн дэх үйл ажиллагаанууд үргэлжилсээр...
Өнөөдөр Нярайн их эмч Е. Ахерке, НЭНА М. Гүлмерей нар нярайн тасагт хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд "Эхийн сүүгийн ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгуулж зохих материалууд тараав. Сургалтад 12 эмэгтэй хамрагдав.
Мөн төрөх тасгийн сувилагчид амбулаториороор үйлчлүүлэгчдэд тус сэдвээр мэдээлэл өгч ажиллав.