2023 оны 09 сарын 09-15-ны өдөр ДЭМБ, ЭМЯ, Аймгийн ЭМГ-тай хамтран "Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь"- сэдэвт онол, дадлага хавсарсан 5 хоногийн сургалтыг ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, хүүхдийн зөвлөх эмч Энхтуяа нарыг урьж, ЭМГазар болон нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн сургалтын өрөөнд зохион байгуулсан. Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, эх баригч, сувилагч нарт нярай, хүүхэд, жирэмсэн ба төрөх үед гарах хүндрэлийн үед авах арга хэмжээ, эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгөх, хянах аргачлал, эх барих, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн тусламжийн өнөөгийн байдал, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, ЭМ-ийн хууль дагаж гарсан журам, стандарт, удирдамжыг мөрдөж ажиллах талаар мэдээлэл өгч, сургалт явуулсан. Тус сургалтанд НЭ, өрх, сумын ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, эх баригч, сувилагч нийт 70 хүн оролцов.
Мэс заслын арга барил, өвчтнийг яаж бэлтгэх, мэс заслын өрөөний бэлэн байдал, халдвар хамгааллын талаар үнэлгээ хийж, эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй хагалгааны арга барилд сургасан. Нийт хярзангийн мэс засалд 5, умайг бүхлээрээ авах мэс засал 3, умайн салст руу түрж ургасан хоргүй хавдарыг шулж авах 3, эрсдэлтэй кесар мэс засал 3, 1 дурангийн мэс засалд орж. Эдгээр мэс заслын талаар дэлгэрэнгүй зааж сургаж өгсөн.
"Эх, нярайн эрүүл мэндийг сайжруулахад тулгамдаж буй асуудал "- сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. ҮҮнд: ЭМГ, НЭ-ийн дарга, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, эх барих эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэнд, чанар хариуцсан мэргэжилтэн, НЭ-ийн ЭЭО дарга, ЧА-ны дарга, төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч нар оролцов.
Төрөх тасагт хожуу нярайн хэсэг нээж, 7 ортой, үйл ажиллагааг жигдрүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн .
Нээлтийн үеээр АЗДТГ-аас усны аппарат болон бусад орох боох, халдвар хамгааллын хэрэгсэлийг бэлэглэсэн.